Ханс Флориан Циммер /Hans Florian Zimmer/
Циммер нь төрөлх Герман орноос гарч Нэгдсэн Вант Улсад хөгжмийн замналаа эхлүүлж дараа нь Америкийн Нэгдсэн Улсад суурьшсан хүн юм. Циммер DreamWorks студийн хөгжмийн албаны даргаар ажиллаж байгаад «Remote Control Productions» студийг байгуулан бие даан үйл ажиллагаа явуудаг ажээ.
Түүний бүтээлүүд гол төлөв электрон хөгжмийн дуугаралтад нэн зохицсон байх ба найрал хөгжмийг электрон хөгжмийн урсгалтай зэрэгцүүлэн тавих санааг анхлан сэдэгчдийн нэг гэгддэг. Тэр Грэммийн шагналыг дөрөв, Алтан бөмбөрцөгийг хоёр, «Английн хөгжмийн дээд шагнал» болон Оскарын шагналыг тус бүр удаа хүртжээ. Циммерийн бүтээлүүдэд хэн бүхэн нэн талархалтай ханддаг тул түүнийг Английн «The Daily Telegraph» сонины газраас "Одоо амьдарч буй 100 суу билэгтэн" жагсаалтад 72 дугаарт эрэмбэлэн оруулжээ.
Түүний авч байсан шагналууд:
Нэр дэвшиж байсан болон шагнал хүртэж байсныг нь доор үзүүлэв. Тодруулсан нь ялсан бүтээл.
Оскарын шагнал:
1989: Rain Man
1994: The Lion King
1997: The Preacher's Wife
1998: As Good As It Gets
1999: The Prince of Egypt
1999: The Thin Red Line
2001: Гладиатор
2010: Шерлок Холмс
Алтан бөмбөрцөг:
1995: The Lion King
1999: The Prince of Egypt
2001: Гладиатор
2002: Pearl Harbor
2003: Spirit: Stallion of the Cimarron (nominated for best song)
2004: The Last Samurai
2005: Spanglish
2007: Да Винчигийн код
2009: Frost/Nixon
Сателлитын шагнал:
1999: The Thin Red Line
2001: Гладиатор
2002: Hannibal
2004: The Last Samurai
2007: Да Винчигийн код
Грэммийн шагнал:
1991: Driving Miss Daisy - For the end titles.
1995: The Lion King
1996: Crimson Tide
2001: Gladiator - Shared with Lisa Gerrard
2007: Pirates of the Caribbean: Dead Man's Chest